ASTRA CONSTRUCTION
“Астра Констракшн” ХХК нь 2012 он үүсгэн байгуулагдсан бөгөөд Аста группийн ууган компани юм. Бид одоогоор 40 гаруй инженер техникийн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.БИДНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛСАН ТӨСЛҮҮДЭЭС ДУРДВАЛ
“Астра Констракшн” ХХК нь 2012 оноос хойш “ASTRA Building” иргэний болон үйлчилгээний барилга 6, өндөр зэрэглэлийн “Prestige villa” хаус хороолол, Улаанбаатар хотын хамгийн өндөр барилга болох “Soyombo Tower” болон “River VIEW” 4 блок бүхий хотхоныг барьж ашиглалтад оруулаад байна.
2015 оны 3 сард ашиглалтад орсон оффис, үйлчилгээний зориулалттай 49 айлын орон сууц юм.
1-3 давхартаа Astra plaza оффис үйлчилгээний талбайтай, 12 давхар 70 айлын орон сууц юм.
Зайсанд байрлалтай "Астра бюлдинг 4" төслийн бүтээн байгуулалт Astra place 2018 онд ашиглалтад орсон. 5 давхар шилэн фасадтай, террасстай, лифттэй цогц үйлчилгээний төв юм.
ХУД-н 11-р хороонд буюу Зайсангийн уулын зам дагуу байрлалтай “Prestige villa” төслөө 2016 оны 7-р сард эхэлж 2017 оны 2-р сард ашиглалтанд оруулсан юм.
Зайсан Соёмботой уулын бэлд байрлалтай 12 давхар 70 айлын орон сууц юм.
Монгол улсын хамгийн өндөр барилгуудын нэг бөгөөд 32 давхар бүтээн байгуулалт юм.
Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлалтай, 12 давхар 2 орцтой 120 айлын орон сууцыг 2022 оны 3 сард Улсын комисс хүлээн авч, ашиглалтад ороод байна.
2023 оны 4-р улиралд ашиглалтад орсон Туул голын чанх ард баригдсан үйлчилгээ, орон сууцны 12 давхар 4 блок барилга юм.
Бид өөрийн хэрэгжүүлж буй барилгын төслүүддээ олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэвшилтэт технологийг ашиглаж, барилга угсралтын чанараа тогтмол сайжруулахыг зорилго болгон ажиллаж байна.