card

БИДНИЙ ТУХАЙ

“АСТРА ИНТЕРНЭЙШНЛ” ХХК нь хамгийн сайн чанартай бүтээгдэхүүн, бусдаас ялгарах үйлчилгээг санал болгож, тогтвортой, бодит үр нөлөө авчрах төсөл, хөрөнгө оруулалтын боломжууд дээр төвлөрөн шинэчлэл, хөгжлөөр манлайлан ажиллахаар зорьж буй 10 жилийн түүхтэй компани юм.

Бидний хэтийн төлөв нь салбарынхаа болон дэлхийн хөгжлийг сайтар судалж, тогтвортой, нэгдсэн өсөлтийг бий болгох шинэ төслүүдэд чиглэх, хөрөнгө оруулсан компаниудаа идэвхтэй удирдан ажиллаж, тэдний өгөөжийг нэмэгдүүлэх дээр анхааран ажиллах явдал юм.

Менежментийн болон тухайн салбарын чиглэлээр мэргэшсэн эрч хүчтэй, чадварлаг хамт олонтойгоо бат бөх суурийг бий болгож, төсөл боловсруулах, төслийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, салбар тус бүрийн тулгамдаж буй асуудлууд дээр бодит, тогтвортой шийдэл авчрахыг эрмэлзэн ажиллаж байна.