card

ХҮНИЙ НӨӨЦ

МАНАЙ ХАМТ ОЛОН

АСТРА ГЭР БҮЛД НЭГДЭЭРЭЙ

Астра интернэйшнл ХХК нь  6 салбар компани, 300 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Астрачууд бид олон амжилттай төсөл, бизнесүүдийг үүсгэн байгуулж, тэдгээрийг удирдан хөгжүүлж, тухайн бизнесийн салбарт цаашлаад Монгол улсын хөгжилд эерэг, бодит үр нөлөө авчрахын төлөө хичээн зүтгэж байна.

Бид шулуун шударга, үнэнч, итгэлтэй харилцааг эрхэмлэдэг ба танд өөрийн авьяас, мэдлэг, ур чадвараа дайчлан өнөөдрийн бизнесүүдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх аюулгүй, эрүүл ажлын орчинд, карьераа хөгжүүлэх боломжийг олгодог. 

Манай хамт олон арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, хүйсээр ялгаварлан гадуурхах үзлээс ангид байж, нөхөрсөг хамтач уур амьсгалыг бүрдүүлэхийг эрхэмлэдэг.

Багийн гишүүдийнхээ хувь хүний хөгжил, мэргэжлийн ур чадварыг дэмжих зорилгоор сургалтанд хамруулж, нийгэм ахуйн хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлж  байна.

Астра интернэйшнл ХХК нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хангах хамгийн чухал нөхцөл бол ажилчдынхаа аз жаргал гэж үздэг. 

Шийдвэрийг холбогдох ажилтнуудын саналыг авч, оролцооны зарчмаар бүрдүүлдэг.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

БИДЭНТЭЙ НЭГДЭЖ ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ХӨГЖҮҮЛМЭЭР БАЙВАЛ ДООРХ АЖЛЫН БАЙРУУДТАЙ ТАНИЛЦААРАЙ.
Нээлттэй ажлын байр

ДАВУУ ТАЛУУД